Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2021 оны 06 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 15,3...19,6 градус буюу Матад, Халхгол, Сэргэлэн, Баян-Уул, Баянтүмэн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2...1,5 градусаар хүйтэн байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 25,0...34,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 5,0…8,0 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 19.0...24.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 49,0...58,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 11,2...49,4 мм хур тунадас орсон ба Матад сумын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-21 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баян-Уул, Халхгол сумдын нутгаар 16-21 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн Матад сумын урд хэсгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд зэрэг бусад сумдын нутгаар сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7-19 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөх, ноос хяргах ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв